top of page

ЕРӨӨГИЙН ХАЛУУН РАШААН


РАШААНЫ ТУХАЙ

Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдын нутгийн заагт, Ерөө голын эхний цутгал болох давчуу битүү ойгоор урсах Ар илчлэхийн голын дунд хэсэгт 1150 метрийн өндөрт орших карбонат натрийн төрлийн халуун устай рашаан юм. Рашааны усны халуун нь дунджаар 35-45 хэмийн хооронд хэлбэлзэх бөгөөд Онон, Естийн халуун рашааны нэгэн төрөл рашаан болно.

Халуун рашаан нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн бага хэмтэй нь шаварлаг бөгөөд 40 хүрэхгүй хэмтэй. Дараагийн хэсэг нь чулуун суурь бүхий 4 хүн хэвтээгээр багтах хэмжээтэй өмнөхөөс илүү хэмтэй юм. Хамгийн халуун буюу 3 дах хэсэг нь 42 орчим хэмтэй. Эдгээр 3 хэсэг нь хэдхэн алхмын зайтай байрладаг. Өвлийн цагт мөстөж, халтирах аюултай. Рашаанд явахдаа усны хувцас, ванны том алчуур эсвэл ванны халат, Монгол дээл, тавчик гэх мэт авч яваарай.

Халуун рашаанд суухдаа энгийн саунд суух дүрэм журмыг баримтлах хэрэгтэй. Жишээ нь

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орохгүй байх

  • Тохиромжтой хугацаа нь нэг удаа 15-20 минут

  • Ус ууж алдагдсан шингэнийг нөхөх

  • Өвдсөн үедээ орохгүй гэх мэт

Улаанбаатараас очих замын маршрут

  • Монгол улсын хамгийн том сум болох Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв хүртэл 190 км.

  • Зүүнхараагаас Хонин нуга - өвөл гол хөлдсөн үед голоор явах эсвэл Уртын даваа, Хатангийн даваа – Ерөө гол – Шарлангийн голын гарам – Шарлангийн гол – Арижлахийн гол - 50 км явж рашаанд хүрнэ. Нийт замын урт хотоос нэг талдаа 300 км юм.

#Hotspring #ATV #Mongolia #Winter #Yuruu #Ерөө #ХалуунРашаан #Халуунрашаан

928 views0 comments

Recent Posts

See All
bottom of page